Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг цагдан хорих хугацааг Сөүлийн шүүх баасан гарагт зургаан сараар сунгасан байна.
Пак Гын Хэг цагдан хорих хугацаа ирэх долоо хоногийн даваа гарагт дуусах байсан ч Сөүл хотын Төв дүүргийн шүүх цагдан хорих хугацааг 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл буюу зургаан сараар сунгасан байна. Авлигын хэрэгт холбогдоод буй түүнийг нотлох баримтуудыг устгаж болзошгүй гэж үзэн цагдан хорьж байгаа юм.Энэ оны тавдугаар сараас хойш тус шүүх Пактай холбоотой хэргээр 80 удаа шүүх хурал хийгээд байгаа бөгөөд зургадугаар сараас хойш долоо хоногт дөрвөн удаа шүүх хурал хийжээ.