Байлдааны хориглолтын зориулалт бүхий хоёр ширхэг гранат Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дор байсныг ОБЕГ-ын ажилчид аюулгүй болгожээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг, Цагдаагийн хэлтсийн тав, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн 5 алба хаагч ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгожээ.
Байлдааны хориглолтын зориулалт бүхий хоёр ширхэг гранатыг аюулгүй болгожээ
2017-10-16 10:25:54