Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 15 сайдын нэр тодорхой болсон. Ерөнхий сайдын кабинетад орж ажиллах сайдуулын нэр тодорхой болж эхэлсэнээс эхлээд “сайдуудын хэн нь хэн бэ” гэсэн мэдээлэл цахим сайтуудаар хөвөрлөө. Түүний нэг нь Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын талаар “Ч.Хүрэлбаатар бол ”Рио Тинто”-той 60 тэрбумын барьцаатай хүн” гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс гадна “УВСЫН FB™” групп дээр Ч.Хүрэлбаатарыг Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрс¬ний ордын 51 хувийг 10 сая дол¬ла¬раар Солонгосын төрийн өмчит компани болох “Korea-Mongolia energy Development” компанид зар¬сан ноцтой баримт дэлгэгджээ гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тус Оюутолгой гэрээний асуудалд Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн байна.
1. Харамсалтай нь энэ гэрээг тухайн үед УИХ батлаагүй юм
2007 онд миний ахлаж хийсэн Оюутолгойн гэрээнд ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалтыг 2,7 тэрбум долларт багтааж хийх (одоо 7 тэрбум доллар), зэс хайлуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулах, эрчим хүчээ монголоос авах, нийт ажиллагсдын 90%-иас доошгүй нь монголчууд байх, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт хүргэх зэрэг монголд хэрэгтэй олон заалтыг оруулж чадсан юм. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕД УИХ БАТЛААГҮЙ ЮМ. “Босоо” Гамбаа ч хэд хэдэн удаа Хүрэлбаатарын энэ гэрээ хамгийн сайн гэрээ байсан юм гэж хэлж байсныг санаж байна.
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг намайг ЗГХЭГ-ын дарга байхдаа ОТ-н гэрээ хийж Арц суварга гэдэг компанид тендер авч өгсөн мэтээр ор үндэсгүй гүтгэж байсан удаатай. Тухайн үед би ТВ-ээр тайлбар, няцаалт өгч байсныг та бүгд санаж байгаа байх аа. ОТ-н гэрээ байгуулагдах үед ЗГХЭГ-ЫН ДАРГААР ДОЛГОР САЙД, БИ ТӨСВИЙН БХ-НЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН САНУУЛМААР БАЙНА. ОТ-н гэрээ батлагдсанаас хойно, С.Баяр ажлаа өгч Сү.Батболд Ерөнхий сайд болоход би ЗГХЭГ-н даргаар томилогдож ажилласан. Түүнчлэн тэр Арц суварга гэдэг компанитай холбогдох нь бүү хэл, тийм компани байдаг эсэхийг нь мэдэхгүй байж байгаад гүтгээч нарын амнаас анх удаа сонссон юм. Үгээ хэлэх эрх чөлөөг би байнга хүндэлж ирсэн, цаашид ч хүндэлнэ, гэхдээ гүтгэхэд бас хязгаар байх ёстой доо.
3.Оюутолгойн гэрээ баталсан УИХ-ын чуулганд би оролцож чадаагүй
2009 ОНД ОТ-Н ГЭРЭЭГ БАТАЛСАН УИХ-ЫН ЧУУЛГАНД БИ ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ЮМ. Та бүгд гэрээг хэн хэн дэмжиж, хэн хэн эсрэг санал өгснийг олоод үзчихнэ биз дээ. Тэгэхээр ОТ-н гэрээг батлуулж тендер авсан гэдэгт итгэх хүн хэр олон бол. Дахиад хэлэхэд учир зүггүй гүтгэхээ больчихол яасан юм бэ?
Дубайн гэрээ 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхад, манай намыг сөрөг хүчин байхад хийгдсэн гэдгийг дахиад хэлье. Би сөрөг хүчин байхдаа бусдын араар нуугдаж, ашиг хонжоо харж явсангүй. Харин хэлэх үгээ хэлж бурууд хатуу, зөвд зөөлөн явж ирсэн юм.
Хэн нэгнийг гүтгэж, нүгэл үйлдэж явсангүй, намайг битгий муулаач, би сайн хүн гэж мөнгө өгч тохиролцож ч явсангүй. Монголын улс төр аливаа шантаажчид, нөхцөл тавьж тохиролцогчид, шахаачдаас хол байх ёстой, ингэж байж улс төр цэвэр болно гэдэгт хатуу итгэж байгаа, ийм болгохын төлөө ажиллаж байгаа” хэмээн хариулт өгсөн байна.