Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэсэн баримт нотолгоо гарсан. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох хэрэг анхан шатны шүүхээс 1,4 сая торгууль, хандив болох 50 сая воныг улсын орлого болгох шийдвэр гарч байсан. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг яг одоо давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байна.
С.Ганбаатарын 50 сая вонтой холбоотой хэргийг шүүж байна
2017-10-16 12:22:00