Хойд Солонгос АНУ-ын эсрэг тэмцэлээ үргэлжилүүлж, ерөнхийлөгч Дональд Трампыг "дайны худалдаачин, энх тайвныг багалзуурдагч" хэмээн нэрлэжээ.
АНУ Өмнөд Солонгос, Япон улсад АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийг баяжуулах зорилгоор зэвсэг худалдаалж байна гэж БНСУ-ын нийслэл Ройг Синмун Төв мэдээллийн агентлаг мэдээллээ. 9-р сард Пхеньян Япон улсын дээгүүр туршилтын пуужинг буудсаны дараа долоо хоногт Трамп АНУ-ын зэвсэгт хүчин холбоотнууддаа илүү их зэвсэг АНУ-аас авах боломжийг олгоно гэж хэлсэн юм."АНУ-аас ихээхэн хэмжээний өндөр технологийн тоног төхөөрөмж худалдан авахыг Япон, Өмнөд Солонгост зөвшөөрч байна" гэж Трамп 9-р сарын 5-нд бичив.
Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн гаргасан судалгаагаар Өмнөд Солонгос нь 2011-2015 онуудад АНУ-ын зэвсэгт хүчний 4 дэх том хүлээн авагч юм. Япон, Өмнөд Солонгос нь дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй зэвсэгийн систем болох F-35 хамтарсан Strike Fighter хөтөлбөрт оролцож байсан. Пентагоны мэдээлснээр АНУ-ын Пентагон "Aegis" баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системийг зүүн Азид хүргэж, АНУ-ын John S McCain болон USS Fitzgerald хөлөг онгоцнууд хамт нэгдэж байна.
Хэрхэн хойд солонгосын буужинг зогсоох вэ
АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүрээлэнгийн Мэдээ, Тэнгисийн Таймс компаниудын мэдээлснээр Баруун Номхон далайн бүсэд пуужингийн довтолгооноос хамгаалах USS O’Kane Хавай аралаас ирж байгаа юм.