5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх хэрэг энэ сарын 14-ны өдөр гарсан. Охиныг төрийн хамгаалалтад авч, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин тус хэргийг үйлдсэн гэх хойд эцгийг саатуулан шалгаж байгаа талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Хохирогч охин өнгөрсөн долдугаар сараас эхлээд хойд эцэгтэйгээ хамт байгаа аж. Түүний ээж долдугаар сард самранд яваад эргэж ирээгүй, сураггүй байгаа тул цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Охины нагац эгчийнх нь хэлснээр хойд эцэг орцны жижүүр хийдэг аж.Эхэндээ эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй гэнэ. Охин яагаад явж чадахгүй байгаа юм бэ гэж хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хэлээд хамт архи уусан байна. Харин маргааш нь нагац эгч нь охиныг хүчиндүүлсэнийг мэдэж, хуулийн байгууллагад хандсан байна.
Хүчиндүүлсэн охиныг хойд эцэг нь гулсуурнаас унасан гэжээ
2017-10-16 15:20:00