Орхонтуул сум Шар-Ус 1-р багийн нутаг дэвсгэрт төмөр замын гарам дээр тус багт суух 53 настай эрэгтэй Б нь “Hyundai Porter” автомашин жолоодож явахдаа “Эрдэнэтээс-Салхит” чиглэлд явж байсан ачааны 3205-р галт тэргэнд дайрагдаж нас барж, зорчигч УБ хотын харъяат 5 настай эрэгтэй Л, Дорноговь аймаг Замын-Үүд сумын харъяат 3 настай эрэгтэй П нар ухаангүй тус сумын эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.