НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн баталсан нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлж байхаар зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу тухайн жолоочийн автомашины улсын дугаарын сүүлийн орон 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард багтаж, татвараа төлөх ёстой юм. Тээврийн хэрэгслийн албан татвараа Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д хандаж төлнө.
1,6 -аар төгссөн бол энэ сардаа багтан татвараа төлөх ёстой
2016-01-16 14:21:00