8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж” байна

2017-10-17 08:44:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж тангараг өргөсөнийхөө дараа улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуягийг томилсон. Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх болсоноосоо хойш Н.Алтанхуяг анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Хэвлэлд ярилцлага өгөхдөө  "Хэрвээ АН шинэчлэгдье гэвэл янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг" гэж ярьсан. Тус ярилцлаганы хариу болгож, НИТХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөд хаягласан нийтлэл бичсэн байна. Мөн тэрбээр нийтлэлээ Н.Алтанхуягаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан бололтой. Э.Бат-Үүлийн бичсэн нийтлэлээс онцлох 30 ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

С.Баяр, Ц.Нямдорж нар коммунист угшилтай намын гишүүд.

1.   Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх сонинд ярилцлага өгчээ. Зүгээр зөвлөх биш улс төрийн бодлогын зөвлөх шүү!

2.    Намайг үг сүггүй гүжирджээ. Муухай гүжирджээ.Муухайгаар зогсохгүй улс төрийн зорилгоор санаатай гүжирджээ.

3.   Намайг Ардчилсан Намаас зайлуулахыг намын шинэчлэлийн “гол нөхцөл” болгон “шаардах”-ын тулд гүжирджээ.

4.    “Бүлэглэлийн засаглал” гээчийн зохиогч нь, загалмайлсан эцэг нь “Алтан гадас”фракц гэдгийг манай намынхан нийтээрээ мэднэ. Ерөнхийлөгч бүр ч сайн мэднэ.

5.    Социалистуудын хуйвалдамтгай, урвамтгай, наймаачин сүнсийг тээгч “Алтан гадас” мэндэлсэн тэр өдрөөс Монголын улс төр Нарантуул зах шиг эрх мэдэл, албан тушаал наймаалцдаг зах болон хувирсныг ард түмэн андахгүй. Ерөнхийлөгч бас андахгүй.

6.    “Алтан гадас “хэмээх сүржин нэрийн цаана бодлогоор хомсхон улстөрийн цадиггүй панзчид нуугддаг.

7.    Алтангадасчууд “Алтан гадас”-аа ч худалдчихдагийг Үндэсний Бодлогын Хорооны сунгаагаар бид харж л байсан.

8.    Тэдгээр панзчид жилийн өмнөхөн Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг намаас хөөхийг манай намын шинэчлэлийн гол шаардлага болгон тулгаж байсан билээ. 

9.    Тэр үед алтангадасчууд “Бүлэглэл”-тэй улс төрийн наймааны үнэ цэнээ тохирчихсон байсныг шинэхэн Ерөнхийлөгч мэдэхээр барах уу.

10. Ерөнхийлөгч маань өнөөдөр “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж”байна.

11. Би Х.Баттулгад ямар ч гэм хийгээгүй.  Бид хоёр 90 оноос өнөөг хүртэл сайхан нөхөрлөж ирсэн.

12. Улстөрд ч хоорондоо эрх мэдэл булаацалдахаар тулж үзээгүй.

13.Угаасаа биалбан тушаал булаацалдаж “үсдэлцэж” сураагүй

14. Би Ерөнхийлөгчийн сонгуулиар 60 тэрбумд хариуцлага хүлээлгэх тухай уриалга гаргасан.  Миний уриалгыг 300 мянга гаруй хүн үзсэн нь сонгуульд зохих ёсоор нөлөөлсөн нь дамжиггүй. Гэлээ ч хариу болгож “бялууны үртэс” ч нэхээгүй.

15. Би хөдөө фермер болох санаатай мачийж байна.

16.Гэх зэргээр яаж ч бодоод үзсэн шинэ Ерөнхийлөгч надад дургүйцэн “нохойгоор туулгах” хувийн шалтгааныг би олж харахгүй байгаа юм.

17. Би Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй бодлогын ноцтой асуудлууд бий. Түүнийгээ ч нуудаггүй.

18. 90 онд бид нэг их гүрнээс хараат байхын эсрэг тэмцэж байсныг ардчилсан хувьсгалын партизан болох Баттулга тун сайн мэднэ. 

19.Бизнесийн эрхийн халдашгүй байдлын талаар мөн л санал зөрөлддөг.

20. Ерөнхий сайд асан С.Баяраас эхлэн УИХ-ын дарга асан Ц.Нямдоржоор үргэлжилсэн хүний хувийн өмч,бизнесийн нэр төрд халдах явдал Ардчилсан Намынханд халдварлахдаа хүрсэн.

21. С.Баяр, Ц.Нямдорж нар коммунист угшилтай намын гишүүд.

22.Монголын коммунистууд иргэнийхээ хувийн өмчийг хурааж амьгүй албат болгосны горыг амсаж БНМАУ-ын эдийн засаг дампуурсан

23.Монголын эдийн засгийг аврах гэсэн зорилго л 90 оны ардчилсан хувьсгалын эдийн засгийн агуулгыг тодорхойлж байсан юм.

24. Өнөөдөр 90 оны өмч хувьчлалыг луйвар байсан гэх гишүүд УИХ-д цөөнгүй харагдаж байна билээ

25. Тэд давраад Мах импекс, Талх чихэр,Алтан тариа, АПУ, НИК гэх зэргээр хувьчлагдсан компаниудыг төрд нь эргүүлж авна гэсэн тогтоол гаргавал яах юм болж байна. 

26. Луйвар луйвар биш эсэхийг,хууль бус мөн эсэхийг улстөрчид тогтоодоггүй зөвхөн шүүх тогтоодог юм. Шүүхээр луйвар гэдэг нь тогтоогдвол хураалгүй яах вэ.

27. Өмч хөрөнгийн асуудлыг шүүх бус улстөрчид яриад эхэлбэл цаанаа ямагт ямар нэгэн дээрмийн зорилго агуулж байсныг түүх нотолдог юм. 

28. Тийм учраас, төрийн индэр дээрээс хувь хүний бизнесийн нэр хүнд өмч хөрөнгө рүү халдахыг би сэжиглэдэг юм. 

29. Асуудал байгаа бол шүүхээс зугтааж улстөржөөд байлгүй, шүүхэд хандах хэрэгтэй шүү дээ!

30. Тийм ээ! Ерөнхийлөгч бид хоёрт бодлогын зөрөө бий. Тэгэхээр үүнд эмзэглээд “Алтан гадас”-аар борвиноос зуулгаад байх хэрэггүй юм даа!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
unen
buh tavisan bish ene övgön tetgevertei garaad fermeree erheldee..... ardtsilaliig elbegee ta 2r huvitsilaad avsan bish bizdee.... jmand hilhjzgaar bii, odoo tanii huvid bolson hezee baruund avsan lam
2017/10/18 93.219.157.119
Zochin
Mash mundag hunde.
2017/10/17 150.129.140.26
үүл мундаг
Алтанхуяг шог нь шог шүү. Хамаг ах дүү нартаа хэдэн төнгө хувааж цацаад бөөн онигоо болоод ,,,одоо хариу авах гээд л ...
2017/10/17 103.26.192.43
Иргэн
ЭЭ ТА МИНЬ ЗҮГЭЭР Л ТЭР ФЁРМИРИЙН АШЛАА ХИЙ ТАНЫ УЛС ТӨРЧ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ? ЗАЛУУСТ БҮҮ СААД БОЛЖ ЗӨНӨГӨЛӨӨ......
2017/10/17 66.181.177.65
монгол хүн
Бат-Үүл нийслэлийн хуралд 60тэрбумынхныг дэмжиж оролцсон эсэхээ илэрхийлээгүй зүгээр л тэд нар над руу дайраад бна гэж бичжээ. Дүгнэхэд 60 ыг дэмжсэн болох нь батлагдаж бна. Логикоор Эбэгийн сонирхлыг
2017/10/17 202.21.106.139
Altanhuyag
Alranhuyag gulug hen yum zvgeer nohoin baas
2017/10/17 80.235.121.118
Иргэн
АН-ынхан дотооддоо дандаа л ийм тэмцэлтэй байдагшдээ. Ёсзүйгүй увайгүй хүмүүс...
2017/10/17 202.55.191.72
Xxxxxxxx
Ene batvvl AN.s harlaa geed AN zadrah yum uu. Ineedtei l bna. 40 myangatiinhan bie biene umuurch bna. Hen Hend samarduulaad bga yum be. Erunhiilugch boloh hvsel ni bvteegvid shataj bna.soliorchihojee
2017/10/17 59.153.113.134
Нам бус иргэн
Энэ одоо болио.. Зоригийн хэрэг бол одоо ч ард түмний сэтгэлд байгаа сэжигтэнүүд бол яахын аргагүй Эбэ, Үүл 2 өөр хэнд ашиг сонирхол байгаан...шал худлаа шүүх хурал зохиож жүжэг тоглуулаад.үнэг шиг
2017/10/17 82.193.140.168
Ан дэмжигч
Үхэн хатан дэмжээд бсан ерөнхийлөгч маань ингээд Эбэ шиг намаа задлаад самраад бвал хэрэг алга даа, харамсалтай юм
2017/10/17 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment