8o
Улаанбаатар хот
mobile menu

Storify: Цаазын ял нийгмийн захиалга мөн үү

2017-10-17 10:51:00

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ЦААЗААР АВАХ ЯЛЫН ХОРИГЛОХ  мэдэгдэл гаргаж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг хориглох заалт гаргахдаа “Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Түүний дараа 2011 онд Олон улсын “Hands off Cain” байгууллага “Цаазгүй ертөнц” хүндэт шагналаа Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Италийн Ром хотод гардуулан өгч байсан. 

Тус шагналыг гардуулан өгсөн Сенатын дэд ерөнхийлөгч, хатагтай Эмма Бонино хүндэтгэлийн ёслолыг нээж үг хэлэхдээ “Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, амьд явах эрхийг баталгаажуулах, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс шийдэмгий алхам хийж амжилт гаргасан лидерүүдэд энэ шагналыг олгодог. 2011 оны шагналыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгөхөөр шийдвэрлэсэн нь зүй ёсны юм. Монгол улс хүний амьд явах эрхийг баталгаажуулах талаар Азид үлгэр жишээ болж буйн баталгаа нь энэхүү шагнал болж байна” хэмээн хэлж байсан.


Үүнээс хойш  өмнө нь  Монгол Улсад зэрлэг балмад хэрэг маш их гарсан. Бага насны охидыг хүчирхийлэх, гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хүйс тэмтэрсэн хэрэг хүртэл гарсан. Нийгмийг сэртхийлгэсэн хэрэг гарах бүрт цаазаар авах, цаазын ялыг сэргээх нь зөв хэмээн иргэд байр сууриа илэрхийлж байсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт 12 настай охиныг төрсөн ах нь хүчирхийлдэг байсан хэргийн талаар мэдээлэл ил болсон. Мөн өнгөрсөн амралтын өдөр  5 настай бяцхан охиныг хойд эцэг хүчирхийлсэн аймшигт мэдээ гарсан. Тус хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн охиноос шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 3-5 хоногийн дотор гарах талаар албаны хүн мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ хэргийн араас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаагаа мэдэгдсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой хэмээн хэлсэн.  Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар ч хуульч судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд ч байгаа талаар Ерөнхийлөгч дурьдсан.


Харин олон нийт бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол цаазаар авах ял оноох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Цаазын ял нийгмийн захиалга мөн үү. Ингээд цаазын ялыг сэргээх талаар хэн юу хэлэв булангаа  хүргэж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
tsaaxin yalig sergeeh ni zov akuurvhfig ulsin mongoor tejeej shorond blgasnaas tsaash ni haruulsan ni deer
2017/10/17 27.123.214.91
Зочин
tsaaxin yalig sergeeh ni mash zov zov
2017/10/17 27.123.214.91
  • Recent
  • Most Read
  • Most Comment