H-2 ангиллын визний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нэг ташаа мэдээ, нийтлэлүүд дээр АНУ-ын ЭСЯ-наас залруулга хийж байна. Монгол Улсын иргэдийг АНУ-ын түр ажилчны Н-2 визэнд хамруулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас тавьсан бөгөөд АНУ-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжиж Төрийн Департаментад хүргүүлсэн болно. Монгол Улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлтийг одоогийн байдлаар Вашингтон хотноо хэлэлцэж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байгааг мэдэгдэж байна.
Эх сурвалж: Монгол дахь АНУ-ын ЭСЯ
Монгол дахь АНУ-ын ЭСЯ