Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухай мэдээлэл өчигдөр гарсан. Ерөнхийлөгчийн уг санаачлагыг дэмжиж байгаа ч гэсэн зарим нь шууд эсэргүүцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг эсэргүүцэж байгаа талаараа цахим хуудснаа бичжээ. Тэрбээр "Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна" гэж твиттертээ жиргэсэн байна.