8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.ЭНХБАЯР: Монголчууд 1990 оны үеийнхээ хөнгөн үйлдвэрийн хөгжилрүүгээ хүрэхэд уйгагүй 20 жилийн хугацаа байна

2017-10-17 15:47:20

Өнөөдөр ХАА-н байнгын хороо хуралдсан бөгөөд уг хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ “ 1990 оны үед Монголчууд жилдээ 900.000 тонн үр тариа авдаг, 10 сая гаруй мал экспортонд гаргадаг, 0-3 насны бүх хүүхдэдээ өрхийн эмчийн цохолтоор сүү, сүүн бүтээгдэхүүн өгдөг, ХАА-ын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулдаг, энэ салбараа дэмждэг ШУ-ны байгууллагуудтай байсан. Харин 30 жилийн дараа гэхэд тэр бүгд хийж бүтээсэн бүхнээ устгачихсан. Одоо буцаад тэр 1990 оны үеийн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжилрүүгээ хүрэхэд дор хаяж уйгагүй 20 жилийн хугацаа байна. Өнөөдөр тахиа, гахайнаас хэтрээд үхрийн махаа хүртэл импортоор авдаг боллоо.Сүүнийхээ 80%-ийг импортоор авч байна. ХАА-ын бодлого ингэтлээ уналтанд орсон байна. Ерөнхий сайдын ард иргэдээ эрүүл хүнсээр хангана гэдэг зоримог бодлогыг би дэмжиж байгаа. Тэгэхийн тулд ХАА-н бодлогын тогтолцоог яаралтай өөрчлөх ёстой. Энэ системийг өөрчлөхгүйгээр бид хол явах боломжгүй болсон. Малын удмын сангийн асуудал бүрэн хаягдсан. Монгол улсын нийт газар нутгийн 1%-д ч хүрэхгүй талбайд газар тариалан эрхлэхээр оролдож байгаа. Тэгэхээр ХАА-ын бодлогыг яаралтай хөгжүүлж байж иргэдээ эрүүл хүнсээр хангана. Уул уурхай ажлын байр нэмэгдүүлэхгүй гэдгийг бид хангалттай харлаа. Тэгэхээр 1990 оноос өмнө Монголчуудын чаддаг байсан зүйлээ л сэргээе” хэмээн хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл