Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайдад Ц.Нямдоржийг томилох эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржоос асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ц.Нямдорж гишүүнээс “Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийн илрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ? гэсэн асуултыг асуулаа.
УИХ-ын гишүүн, Ц.Нямдорж “Тус хэрэг дээр ажиллаж байгаа бүх хүнийг солих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн гол нь Зоригийг хөнөөсөн захиалагчийг олох ёстой. Гэхдээ одоогийн Ерөнхий шүүгч, Прокурор байгаа цагт хэцүү шүү.Захилагчийг зарлахад миний чадал хүрэхгүй байж магадгүй, гэхдээ зүтгэнэ. Миний хувьд ажлаа авангуутаа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах шаардлагыг тавина” хэмээн хэллээ.
Ц.Нямдорж: Захилагчийг зарлахад миний чадал хүрэхгүй байж магадгүй, гэхдээ зүтгэнэ
2017-10-17 17:13:00