8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-10-18 08:33:49

 

09:00 цагт: Азийн Бадминтоны холбоотой хамтарсан "Бадминтоны сургагч багш бэлтгэх" сургалт семинар МҮОХ-ны Хурлын танхим /407 тоот/ болон ХУД-ийн БТСХ-ны Спорт зааланд болно.

09:00 цагт: СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд дүүргийн боловсролын салбарт ажиллагсдад зориулсан “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зохион байгуулна.
 
09:00 цагт:
 "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ" (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно. 

10:00 цагт: МУИС-ийн 75 жил ойн хүрээнд МУ-ын гавьяат багш С.Дашимаагийн Мэндэлсний 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд болно.

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан НЗДГ-ын А зааланд болно.

10:00 цагт: Бодь цамхагийн 9 давхрын хурлын ззаланд Монголын үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албанаас судалгаагаар гарч ирсэн "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮЛХҮҮР ҮГ"-ийг МҮБЗ-ийн дэргэдэх зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэх хурал болно.

11:00 цагт: Улаанбаатар их дэлгүүрт Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа болно. Хотын дарга С.Батболд болон холбогдох албаныхан оролцоно 
 
Live conference center төвд

11:00 цагт: Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Рок поп, зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч NTN-телевизээс мэдээлэл хийнэ. Тоглолт Mонгол бөхийн өргөөнд энэ сарын 27-ны 19 цагт зохион байгуулагдах юм. 
 
12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Гэр хороодод үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдэвт салбар хуралдаан болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment