8o
Улаанбаатар хот
mobile menu

Нидерланд 2030 он гэхэд бүх нүүрсний станцыг ашиглалтнаас гаргана

2017-10-18 08:47:00

2030 он гэхэд Нидерланд улс нүүрсний цахилгаан станцыг зогсоож, Европын нүүрсний эрчим хүчний цахилгаан станцуудын төгсгөлийн эхлэлийг тавих юм байна. Climate Home-ийн Megan Darby мэдээлснээр, Нидерланд 2030 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудыг хаах ба 2015 онд бусадтай нь харьцуулахад илүү үр ашигтай гэж үзэж байсан гурван үйлдвэрийг хүртэл хаах юм. Эдгээр гурван  үйлдвэр нь хэдийгээр сайн гүйцэтгэлтэй байсан ч гэсэн тэд 2016 онд үнэ цэнээ алдаж эхэлсэн.

Нүүрсийг хэрэглээнээс гаргахаас гадна Нидерланд нүүрстөрөгчийн давхаргын үнийг тогтоож , нүүрстөрөгчийн захын хэмжээг багасгахын тулд бас нүүрсний олборлолтыг компаниуд өөр газар хямд ашиглуулахгүйн тулд нүүрстөрөгчийн үнийг багасгах болно гэсэн байна.

Эрчим хүчний эдийн засгийн институт ба санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн (IEEFA)  мэдэгдэлд IEEFA эрчим хүчний санхүүгийн зөвлөх Gerard Wynn Засгийн газрын энэхүү мэдэгдэлийг "Европ дахь нүүрсний чиглэлээр ажилладаг эрчим хүчинд одоо хөрөнгө оруулалт хийх нь аюултай" гэж далд утгаар хэлсэн байна.

9-р сард Нидерландын Байгаль Орчны Үнэлгээний Агентлаг 2016 онд дэлхий нийтийн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаралт өөрчлөгдөөгүй байгааг харуулсан шинэ мэдээлэл гаргасан.Энэ нь хүмүүсын уур амьсгалын нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулахаас урьдчилан сэргийлэх эерэг шинж тэмдэг хэдий ч Нидерланд улсыг илүү сайн хийхийг хүсч байгаа бөгөөд ингэснээр тус улсын хийн ялгаруулалтыг 49 хувиар бууруулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment