Автобусны буудал дээр иргэдийн халааснаас гар утас, түрийвч зэргийг нь хулгайлсан хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилжээ. Гэмт этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах аргаар эд зүйлийг хулгайлдаг байсан байна. Нийслэлийн цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн аяны хүрээнд хөл хөдөлгөөн ихтэй газар, автобусны буудлуудад шалгалт хийх явцад дээрх хэргийг илрүүлжээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2017-10-18 09:40:46