Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдСан. Уг мэдээллийн тараасан хаяг нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна. АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.
1) ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.
2) Хоол хүнс (жимс)-энд ХДХВирүс агуулагдсан байлаа ч гэсэн агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.
Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирүсийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна