8o
Улаанбаатар хот
mobile menu

Лусын дагиных шиг усны хувцасыг хориглов

2016-01-17 11:44:00

Шинэ Зеландын Окленд хотын захиргаа аврагчдын гомдлыг үндэслэн лусын дагиных шиг загвартай усны хувцсыг хориглох шийдвэр гаргажээ.

Усанд сэлэгчийн бүсэлхийнээс доош хэсэг нь далдлагддаг ийм загвартай усны хувцас өмсөхийг Австрали, Их Британийн усан сангуудад ч мөн хориглоод байгаа юм байна.

Хэдийгээр ийм загвартай усны хувцас нь мэргэжлийн, туршлагатай сэлэгчдэд зориулсан ч нийтийн усан санд үйлчлүүлэгчид өмсөх болсон нь санаа зовоож байгаа ажээ.

Лусын дагинынх шиг загвартай усны хувцаснаас болж охин нь усан санд живэх шахсан тухай нэгэн ээж Facebook хуудсандаа бичсэний дараа олон эцэг эх үүнийг худалдаалахыг хориглохыг шаардсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment