8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна

2017-10-18 17:33:00

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий  сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа нэр дэвшигчдийг тус бүрт нь хэлэлцэж, гишүүд асуулт асуулт асууж хариулт авч байна. Асуулт хариулт дуусны дараа Засгийн газрыг гишүүдийг томилох  санал хураалт явуулна. Засгийн газрын гишүүдийг томилох асуудлын хүрээнд мэдээллийг багцлан хүргэж байна. 

Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг томиллоо

2017-10-18 17:19

Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцээд гишүүдийн 61.4 хувийн саналаар баталлаа. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 58 нь дэмжиж, 11 нь эсэргүүцлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэргийн албыг хоёр жилийн хугацаатай болгож болохгүй юу. Зэвсэгт хүчний гадаад бодлого дээр ямар байр суурьтай байна вэ” гэлээ.

Сайдад нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэргийн алба бол төрийн алба дотор онцгой алба. Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засаг санхүүгийн нөхцөлтэй уялдуулж авсан арга хэмжээ гэж боддог. Би сайдаар томилогдоогүй байна. Миний хувийн бодол цэргийн албыг 2 жил болгоход болохгүй зүйлгүй. Бидэнд ийм шаардлага бий. Санаачлаад ярихад болохгүй юм байхгүй хэмээн хэлсэнээр санал хураалт явагдлаа. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хуучин цагаан хааны зэвсгээр явахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал бодлоо хэлж асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат  "Гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн хүү хүн болоод ирдэг гэж ярьдаг.  Цэргийн албаа хүнд байдлаар ойлгож, салаад авах юмсан гэсэн байдалтай харагдаад байна.  Цэргүүддээ ажил мэргэжил олгохоос гадна боловсрол эзэмшүүлж, цалинтай болгоё гэсэн саналыг та бодолцож үзээрэй. Сүүлийн үеийн зэр зэвсэгийг манай энхийг сахиулах баг, тусгай алба л ажиллаж байх шиг байна.  Хуучин цагаан хааны зэвсгээр явахгүй. Үүнийг шинэчлэхийн төлөө ажиллаарай" гэв. 

Д.Гантулга: Сошиал орчинд шуугисан мэдээлэл зарим тохиолдолд худлаа болж таардаг

2017-10-18 13:19

УИХ-ын чуулган үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэллээ. " Хүүхдийн асуудлаар Ерөнхий сайдад хэлэх санал байна.Сошиалаар нэг асуудал дэгдэхээр засаг төр хуралдаж байдаг. Засаг төр дагаж ажлаа явуулдаг байгаасай гэж би бодохгүй байна. Ингэж дагаж намирч болохгүй ээ. Та хүүхдийн байгууллагуудаа хүлээн авч уулзаж, хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай гэж хүсэх байна. Ер нь засаг төрийн бодлого шийдвэр хэвлэл мэдээллээр шуурсан асуудалд хэт мэдрэг хандахад би шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь сошиал орчинд шуугисан мэдээлэл зарим тохиолдолд худлаа болж таардаг. Тиймээс сошиалд явж байгаа бүх мэдээлэлд итгэж, ул суурьгүй хандах нь буруу" гэлээ. 

Ө.Энхтүвшинг Шадар сайдад томиллоо

2017-10-18 13:05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхнээсээ сайд нарыг томилж эхэллээ.  Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа түүний Шадар сайдад томилоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Ингээд нийт гишүүдийн 84,1 хувийн саналаар Ө.Энхтүвшинг Шадар сайдад томиллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилохоор хэлэлцэж байна. Дөнгөж сая  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өнгөрсөн 8 сарын 23-нд Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулсан. Харин одоо У.Хүрэлсүхийн ЗГ томилогдох гэж байна. Бид зөв өөрчлөлтийн төлөө Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулсан. Хуйвалдааны зарчмыг арилгах гэж, МАН-д, төрд цэвэрлэгээ хийхийн тулд албан тушаалын сонирхолгүйгээр энэ Засгийн газрыг огцруулсан.  У.Хүрэлсүх таныг ч гэсэн албан тушаалын төлөө ЕС болоогүй гэдэгт итгэж байна. Ингэж тэмцсэнийхээ төлөө маш их сүрдүүлэгт автсан. Хууль хяналтын байгууллагаар далайлгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр валютаар төлбөр хийж гүтгүүлсэн. Энэ мөнгийг шалгуулах хэрэгтэй" хэмээн хэллээ. 

 Ө.Энхтүвшин: Албан тушаалаа давхарлая гэхээсээ илүү, үүрэг хариуцлагаа давхарлах нь зүйтэй

2017-10-18 11:00

 Шадар сайдад нэр дэвшигч  гишүүдийн асуултад хариулт өгч байна. "Бид үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ тохиролцсон. Яагаад энэ албан тушаалд очих ёстой талаар асууж байна. Засгийн газарт залуучуудыгаа түлхүү оруулах бодолтой байсан. Гэтэл намайг туршлагатайгаар ажилла гэж хэлсэн. 
 Намын нөхөд маань улс орны байдал амаргүй байна, хийх ажил их байна та зүтгэ гэсэн. Албан тушаалаа давхарлая гэхээсээ илүү, үүрэг хариуцлагаа давхарлах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно

2017-10-18 10:49

Долоо хоногийн Лхагва гаригт Засгийн газрын хуралдаан болдог. Хуваарь ёсоор Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 15.00 цагт болно. Яг одоо чуулганаар Засгийн газрын танхимын сайд нарыг баталсаны дараагаарУ.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим өнөөдөр анх удаагаа бүрэлдэхүүнээрээ хуралдах юм.

У.Хүрэлсүх:  Засгийн газрын гишүүдийг боловсрол, удирдан зохион байгуулах чадварыг үндэслэн сонгосон

2017-10-18 10:39
Яг одоо төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэх юм. Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ танилцуулж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Засгийн газрын гишүүдийг томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барьж байна. Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газрын гишүүдийг боловсрол, мэргэжил, дадлага туршлага, удирдан зохион байгуулах чадварыг үндэслэн сонгосон" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чулуунаа
Хүрэлсүх сайдыг дэмжиж байнаа. Шударга хүн. Олон хүмүүсийн ярианаас Эрүүл мэндийн хөгжлийн төв гэж нэг цэгцлэх газар байгааг анхааралдаа аваасай гэж хүсье. Дарга Нарантуяа, Эрхэмбаяр, Наранбаатарыг з
2017/10/18 103.212.118.18
ИРГЭН
ТИЙМ ШҮҮ
2017/10/18 103.212.117.188
Үүлэнбор
Гарах ёстой хүмүүс нь гарсан. Зөв гэж бодож л гишүүд гаргасан.Одоо хийх ёстой юумаа гүйцэтгэвэл эх орон цэцэглэх гээд байна.
2017/10/18 85.203.17.254
bayr
Shuluuhan ugtei shudarga zantai Eronhii saidtai baih zugeer yum bn shuu... booronhiilohgui tus tas....
2017/10/18 122.201.20.156
цогоо
Д.Сумъяабазар нэрээ тат Яамны сайд хийх хүн мөн үү
2017/10/18 202.70.41.102