УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхнээсээ сайд нарыг томилж эхэллээ. Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа түүний Шадар сайдад томилоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Ингээд нийт гишүүдийн 84,1 хувийн саналаар Ө.Энхтүвшинг Шадар сайдад томиллоо.