УИХ-ын чуулган үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэллээ. " Хүүхдийн асуудлаар Ерөнхий сайдад хэлэх санал байна.Сошиалаар нэг асуудал дэгдэхээр засаг төр хуралдаж байдаг. Засаг төр дагаж ажлаа явуулдаг байгаасай гэж би бодохгүй байна. Ингэж дагаж намирч болохгүй ээ. Та хүүхдийн байгууллагуудаа хүлээн авч уулзаж, хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай гэж хүсэх байна. Ер нь засаг төрийн бодлого шийдвэр хэвлэл мэдээллээр шуурсан асуудалд хэт мэдрэг хандахад би шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь сошиал орчинд шуугисан мэдээлэл зарим тохиолдолд худлаа болж таардаг. Тиймээс сошиалд явж байгаа бүх мэдээлэлд итгэж, ул суурьгүй хандах нь буруу.