Монгол Улсын хүн ам 2015 оны эцэст урьдчилсан дүнгээр 3061.6 мянга болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсчээ.
Улсын хэмжээнд 82130 хүүхэд төрсөн бөгөөд үүний 1.5 хувь нь гадаадад, 98.5 хувь нь Монгол Улсад төржээ.
2015 оны эцэст мянган хүнд ногдох төрөлт 27.3, нас баралт 5.5 байгааг Монгол Улсын үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.