8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан сараар хэд хоног амрах вэ?

2016-01-17 12:26:00

Монголчууд бидний тэмдэглэн өнгөрүүлдэг баяр ёслол хэрээс хэтэрлээ хэмээн шүүмжлэх хүмүүс олон байдаг. Гэвч монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баяр 21 хонгийн дараа болох гэж байна. Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 9-ний Мягмар гарагт тохиож байгаа. Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-11-нд үргэлжилж, 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглах  юм байна.

2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2-нд амардаг байсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1, 2, 3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн Цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл