Мэрилэнд мужид 37 настай этгээд гал нээсний улмаас 3 нь амиа алдаж, 3 нь шархтсан хэрэг гарчээ. Амиа алдсан гурван хүний нэг нь монгол хүн байжээ. Хохирогчдын дунд 53 настай Т.Баярсайхан гэх монгол залуу байсан нь тодорхой болжээ. Шархтсан гурван хүний биеийн байдал нэлээд тааруу, Мэриландын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.