8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт тогтооно

2016-01-17 13:00:00

Cap шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. 

Тус захирамжийн хүрээнд баярын өмнөх амралтын  өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Тодруулбал нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Харин нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг  хөдөлгөөнд оролцуулах юм байна.  

Дугаарын хязгаарлалт өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйлчлэх аж.

Түүнчлэн дээрх өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт даалгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment