8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүрэгт “Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээ”-г хийж эхэллээ

2017-10-20 09:09:51

Өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс 6 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ.

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн 6 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар болсон.

40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч энэ үзлэг шинжилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт эдэлнэ. Даатгуулагч нь 3 төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон даатгалтай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаас харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ.

Нэгдүгээрт, дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, хоёрдугаар багц нь дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх, гурав дахь багц нь хавдрын эрт илрүүлэг гэсэн багц шинжилгээ өгөх боломжтой.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаа төлсөн 1977, 1972, 1967,1962,1957,1952 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн иргэд хамрах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Өрхийн эмнэлэгт үү ? Дүүргийн эмнэлэгт үү ?? Шинжилгээ хийж байгаа газраа бичнэ үү.
2017/10/20 202.179.25.176
Ард
Дүүрэг дээрээ үздэг хийж байгаамуу.Хаягаа тодорхой бичээчээ.
2017/10/20 202.179.25.176