8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын ДОЛООН гишүүний ДОЛООН амлалт

2017-10-20 09:20:00

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ. УИХ-ын чуулган дараалан хоёр өдөр хуралдаж, ийнхүү шинэ Засгийн газар бүрдлээ. Хоёр хоногийн өмнө Засгийн газрын чиг үүргийн 8 яамны сайд нарыг томилоод байсан бол өчигдөрийн хуралдаанаар үлдсэн долоон сайдыг томиллоо.Бид өчигдөрийн дугаартаа Засгийн Газрын найман гишүүний хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Харин өнөөдөр  өчигдөр томилогдсон Засгийн Газрын 7 гишүүнийг долоон амлалтыг хүргэж байна. Тэд сайд болоод хамгийн эхэнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. 


Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

Нэг ухаантай сайд очоод бүгдийг сайжруулчихна гэж байхгүй. Сайд болон түүний багийн хичээл зүтгэл, харах өнцгөөс бүгд шалтгаална. Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал зүйл бол төмөр зам. Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Бодлогын дагуу ажиллах ёстой. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг дуусгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Агаарын тээврийн үйлчилгээний хөлсийг бууруулах нь зөв. 
Авто замын сүлжээний эхний гол зорилго аймгийн төвүүдээ холбох. Хоёрдугаарт эдийн засагт хэрэгтэй тэргүүлэх чиглэл болох уул уурхай, аялал жуулчлалын дэд бүтэц орж байна. Мөн Орхон гол-Их тамир чиглэлийн авто зам бол мянганы замын чиглэл, хоёрдугаарт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусчихсан байгаа учраас энэ зам цаашаа явах байх. Бидний тавьж буй гол зорилго бол юуны өмнө аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой дэд бүтцээр холбох ажлыг дуусгана. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд яамны цогц бодлого шаардлагатай байгаа. Дэлхийн улс орнууд нэлээн зохицсон стандартыг хэрэгжүүлж байгаа. Бид багш нараа бэлтгэж байж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Монгол Улсад 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Түүний 8,000 хүүхэд боловсролын үйлчилгээ авч байна.
Ерөнхий боловсролын сургууль туршилтын орчин байж болохгүй. Үнэхээр сайн туршлагыг Монгол уламжлалтай хослуулаад цаашид явах шаардлагатай.Дуртай багш дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байж болохгүй.
Багш нарын цалин дээр олон гарц байгаа. Үндсэн цалинг нэмэхэд төсөвт хүндрэл учирна. Тиймээс үндсэн орлогыг сайжруулах нь нэг гарц гэж харж байна. Нөгөөтэйгүүр хувийн сургуулиуд өндөр төлбөртэй учраас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэлээн сайн судлах шаардлагатай

Барилга, хот байгуулалтын сайд  Х.Баделхан


7000 орчим барилгын компани байдаг юм байна. Барилгын салбар том салбар. 95 мянган хүнийг ажлын байраа хангаж байгаа салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсон нь үнэн. Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг дэмжинэ. Жишээлбэл, цэвэрлэх байгууламжийг энэ чиглэлээр барина.  Ахмад, залуус, багш, эмч нарыг орон байртай болгох бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарна. Ипотекийн зээлийг хэрэгжсэнээр нийтдээ 92 мянган хүн орон байртай болсон, 4.1 их наядын зээл авчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн стандарт гэж байгаа. Үүнийг барилгын зураг төсөл хийсэн үеэс эхлээд тусгадаг. Барилгыг хүлээж авах үед стандартын биелэлтийг шалгаж хүлээн авах ёстой. Улсын хэмжээнд 7,000 орчим барилгын компанид 95 мянган хүн ажилладаг юм байна.
Барилгын салбар бол том салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсныг бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид концессын асуудлыг онцгой анхаарна. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг шаардлага гарвал зөвшөөрнө гэсэн бодолтой байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барихад энэ чиглэлээр санал гаргасан ч компаниуд санал ирүүлээгүй. Ахмад, залуучууд зарим багш, эмч нарыг бодлогоор дэмжиж орон байртай болоход цаашид анхаарна.
Ипотекийн зээл гэж анхаарал татсан асуудал байна. 4.1 их наяд төгрөгийн зээлээр 90 мянга гаруй хүн орон байртай болжээ. Цаашид ипотекийн зээлийг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл

Нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Хавдар, тэр дундаа элэгний хорт хавдрыг бид ярьдаг.Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлээр А.Цогцэцэг сайд  нэлээд ажлыг хэрэгжүүлсэн. Үүнийг үргэлжлүүлнэ. Эм, эмнэлгийн зохистой хэрэглээний хуулийг батлуулснаар зохион байгуулах, хяналт тавих агентлаг байгуулах шаардлага бий.Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүн анхаарлаа хандуулна.

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:


 Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана, үүнийг ойлгоорой. ТЭЦ-уудын чиглэлээр тодорхой ажил хийнэ. Өмнөх төлөвлөсөн ажлуудыг үргэлжлүүлнэ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 

Монгол мал 60 саяд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөл дээрээ боссон. Цаашид энэ салбараа зөв бодлогоор авч явбал гурван сая хүнээ экологийн цэвэр хүнсээр хангаад явах боломжтой. Мал эмнэлгийн хяналт, хүнсний аюулгүй байдлын хяналт сүүлийн үед алдагдсан. Үүнийг сайжруулах хэрэгтэй байгаа. Мал эмнэлгийн хяналтыг сайжруулж, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьснаар экспортод мах гаргах боломж бүрдэнэ. Төмс, хүнсний ногоогоор дотоодоо хангах боломжтой болсон. Зоорь дутагдалтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, махны экспорт гэж олон жил ярьж байгаа. Махыг урд хөрш рүү экспортлох боломжтой. Тийм учир урагшаа чиглэсэн зөв бодлого явуулаарай хэмээн захьсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базааж, төрийн нэг цонхны бодлогыг барьж ажиллаарай хэмээсэн. Түүнчлэн гишүүд малчид тариаланчдын хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт инновацийг хөгжүүлэх асуудлыг хөндөж байлаа. Нэр дэвшигч Б.Батзориг, Монгол Улс нэг сая га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулан ашиглаж байгаа. Цаашид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, малчид, тариаланчдын хооронд үүсдэг маргааныг таслана.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР

Орон нутагт үүсээд буй уул уурхайн олборлолт, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалж, асуудлыг шийдвэрлэн ажиллана . Ашигт малтмалыг нь олборлочихоод нөхөн сэргээлт хийдэггүй, хүний юм шиг сэтгэлээр ханддаг, лицензээ дамжуулан худалддаг зэрэг хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцно. Мөн үүргээ ухамсарлан ажилладаг, нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийдэг аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжинэ. 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Эмя салбараар тоглоод үз дээ сарангэрэл минь ЭМСАЛБАРЫН талаар хэдэн сайхан ниитлэл нэвтрүүлэг л хиих юм байгаа биздээ
2017/10/20 202.9.43.29
М
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой дэд бүтцээр холбох ажлыг дуусгана гэдэг ёстой хэрэггүй. Зорчигч, ачаа байхгүй замаар элэнцгээ хийх вэ. Таван Толгойн Төмөр замаа эхлээд барь, тэгээд орлоготой бол
2017/10/20 75.82.92.137
Ха
Сайд судалгаа хийхээр Монголд ШУ, яаманд бодлогын салбар хэрэггуй. Боловсролгуй Сумьяабазар судлах аргаа сурах гэсээр 3 жил нь дуусна. Цогзолмаа гэдэг нехер зуудээ ярих гээд хулгайгаа ярих шив.
2017/10/20 183.81.171.150
зочин
Сумъяабазар, Сарангэрэл хоёр яав ч тэнцэхгүй шүү дээ. хүлээж буй хамт олон голж байна шүү дээ. төрөөр битгий тоглооч дээ. энэ хоёр яам зайлшгүй мэргэжил шаардлагатай шүү дээ
2017/10/20 202.70.41.102