8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын энхийг сахиулагчид иргэдийн амь насыг аварлаа

2017-10-20 10:09:32

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө дотоодын дүрвэгсдийн хуаран руу зэвсэглэсэн дээрэмчид нэвтрэн гурван иргэнийг хүнд гэмтээж, улмаар энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдахаар зэхэж байсныг таслан зогсоожээ.Хүнд гэмтсэн гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж эрүүл мэнд амь насыг нь аварчээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй тус дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун үргэлж гарч байдаг бөгөөд Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлж НҮБ-ын мандатаар хүлээсэн энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment