8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн ур чадварын тэмцээнээс Монголчууд анх удаа шагнал хүртлээ

2017-10-20 12:57:43

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд  нийт 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж шилдгээ шалгаруулсан байна. Тус тэмцээнд манай улс мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдсөн аж.  Гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэсэн бөгөөд 700 оноогоор шагналт байрт шалгарчээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баяр хүргэе.Ямар мундаг хүүхдүүд вэ? Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт,эрүүл энх,сайн сайхныг хүсье.
2017/10/20 182.160.37.141
батчимэг
баяр хүргэж улам их амжилт хүсье мундаг хүү бн
2017/10/20 66.181.182.76