Таван настай дагавар охиноо хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй 28 настай В-г прокурорын хяналтаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Харин түүний хойд эцэг болох В нь тухайн өдөр согтуу байсан бөгөөд охиныг хүчиндэхийг завдахад охин уйлаад байсан тул больсон гэж анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн гэнэ. Гэхдээ тэрбээр охиныг хүчиндээгүй ч гэсэн уг хэргийг үйлдэхийг завдсан гэдэг утгаараа шалгагдаж байгаа зүйл анги нь хэвээр үлдэх аж. Учир нь, хүчиндэхийг завдсан этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн сэдэлтэй байсан гэдэг утгаараа ял шийтгэл, зүйл анги нь хүчингийн хэрэг үйлдсэнтэй ижил тооцогддог юм байна.
Охины хойд эцэг хэргээ хүлээжээ
2017-10-20 13:37:59