Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн цэцэрлэгүүд маргаашнаас эхлэн 23-ныг хүртэл түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоожээ.
Учир нь хүйтний эрч чангарч, А хүрээний Н1N1 вирусийн өвчлөл тус аймагт гарсантай холбогдуулан дээрх арга хэмжээг авсан байна.
Засаг даргын уг шийдвэр тус аймгийн хувийн цэцэрлэгт ч хамаатай юм байна.
Тус аймагт өнгөрсөн долоо хоногт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан эмгэнэлтэй хэрэг болсон. Мөн уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж буй аж.