8o
Улаанбаатар хот
mobile menu

Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчил илэрчээ

2017-10-20 17:26:00

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын ажлын хэсэг Гадаад харилцааны яамны 2015, 2016, 2017 оны үйл ажиллагаатай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ахалсан байна.

Гадаад харилцааны яамны хувьд 2015-2017 онд 74 иргэнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр нийтийн албанд томилсон байна. Гадаад харилцааны яамны зарим албан тушаалтнууд албаны эрх мэдлээ урвуулан ашиг олох зорилгоор дипломат, албан паспортыг энгийн иргэнд олгосон, дипломат паспортоор хил нэвтэрч хууль бус наймаа (тамхи зөөх) хийж байгаад саатуулагдсан зэрэг асуудлыг ажлын хэсэг хэлэлцүүлгийн үеэр хөндөв.

Дипломат төлөөлөгчийн газрууд батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулах, зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулах, визний хураамж, нотариатын үйлчилгээгээр орсон орлогыг төрийн санд төвлөрүүлдэггүй гэсэн төсөөллийн судалгааны дүн бий. Эдгээр нь ч Үндэсний аудитын газрын дүгнэлтээр баталгаажсан болохыг ажлын хэсэг тодорхой жишээн дээр танилцууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Харин дипломат пасспортыг энгийн иргэдэд их байдаг. Нөхөргүй мисс хүүхэн, хүүхдийн хамт дипломаттай байсныг хараад гайхаж л байлаа.
2017/10/22 115.187.88.2
Иргэн
Монгол улсынн ганц мөрөөрөө яам. Яг үнэндээ ихэнх хүмүүс нь ядуусын эгнээ. Тэгсэн хирнээ ярвагар.
2017/10/20 27.123.212.134