8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутагт нойтон цас орж замын халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна

2017-10-22 11:00:00

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зааг нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэх тул замын халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 23-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment