8o
Улаанбаатар хот
mobile menu

ТҮЦ-үүдэд шөнийн шалгалт хийжээ

2017-10-22 13:30:00

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналт, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран энэ сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг хураан авсан байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment