8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг танилцуулав

2017-10-22 15:00:00

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд Эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас өрнүүлжээ.  

 “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг өчигдөр Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 200 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгуулсан байна.

Тус аяны урианд нэгдсэн залуучууд зөв арван дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болжээ.  Энэ аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд,  оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулах гэнэ. Зөв 10 дадлыг тодруулбал,

  1. Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн,
  2. Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн,
  3. Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн,
  4. Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн,
  5. Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн,
  6. Санаачилгатай, оролцоотой иргэн,
  7. Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн,
  8. Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн,
  9. Ногоон орчин бүтээдэг иргэн,
  10. Цаг баримталдаг иргэн байх

Зэрэг зорилтуудыг тусгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл