8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-10-23 08:30:35

ХОНЬ

Үнэнээ илчлэх хором мөч айсуй. Сэтгэл санааны байдал төдийгүй сэтгэл хөдлөл чинь хүртэл танаас эмзэг мэдрэмтгий, нууцлаг мөртлөө чин үнэнийг шаардана. Бусадтай хуваалцах асуудал гарвал санаа зовох хэрэггүй, таныг сонсох хэн нэгэн байж л таарна. Таныг тавгүйтуулах хүн гарвал тэр нь та өөрөө л байх болно. Тиймээс гашуун ч гэсэн үнэнээс зайлсхийх хэрэггүй. Пүрэв гаригт таны мэдрэмж асар өндөр байх болно. Энэ өдөр онцгой нэгэнтэй учирч магадгүй.


ҮХЭР

Хосоороо байх нь ганцаараа гиюүрч суухаас хавьгүй илүү сонирхолтой байдаг юм шүү. Тиймээс ч хайр дурлалын охин тэнгэр айсуй долоо хоногт таныг ивээлдээ авах болно. Амьдралд чинь гэрэл нэмж, өнгөт туяа татуулах онцгой нэгэнтэй учрах бололтой. Магадгүй та хэзээ ч төсөөлж байгаагүй, танаас огт өөр нэгэнд сэтгэл алдарч болзошгүй. Хэрэв энэ долоо хоногт болзоо, олон нийтийн уулзалт, арга хэмжээ төлөвлөсөн бол пүрэв гаригийг сонгоорой. 


ИХЭР

Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд эрүүл саруул байхын тулд хоолны зуршил, өдөр тутмын дадал, дасгал хөдөлгөөнөө анхаарахад гэмгүй. Ажил, карьертаа хэт улайраад өөрийгөө ч умартсанаа та ойлгох болно. Пүрэв гаригт эрүүл мэнд, эсвэл ажил төрөлтэй холбоотой томоохон хөрөнгө оруулалт өөртөө хийх болно. Зардлаа няхуур хянаж байхыг зөвлөе.


МЭЛХИЙ

Сүүлийн үед ганцаардмал, нийгмээс тусгаарлагдсан мэт явсан мэлхийнхэн ирэх долоо хоногийг жинхэнэ зугаа цэнгэл, наргиан дунд өнгөрүүлэх бололтой. Олны дунд биеэ авч явах байдал, бусдын анхаарлыг өөртөө татах, боломжийг алдалгүй өөрийгөө дөвийлгөх тал дээр та алзахгүй. Од эрхэс бүхий л талаар таны хүсэл зорилгыг таашаан болгоох тул өөртөө итгэлтэй байж, гүнзгий амьсгаа аваад ажилдаа уухайлан ороорой.


АРСЛАН

Гэртээ дулаан хөнжилдөө шигдэх өдрүүд. Чимээ шуугианаас залхаж, нам жим байдлыг эрхэмлэнэ. Айсуй нэг сарын хугацаа таны хувь бясалгалын үе байх болно. Хэн, юу, хэзээ, хаана, яагаад зэргийг тунгаахад та ихэнх цагийг зарцуулах бололтой. Эцэст нь таны энэ сониуч ч гэмээр зан байдал таатай үр дүнд хөтлөх болно. 


ОХИН

Ачаалалтай үе айсуй. Урилга, цайллага, ажил хэргийн уулзалт гээд нэг дор олныг амжуулах шаардлага тулгарна. Зарим үед бухимдаж, уурламаар санагдавч эцсийн дүндээ цоо шинэ боломжийг нээж өгч байгааг та ойлгох болно. Аливаа асуудалд уян хатан хандахыг хичээгээрэй. 


ЖИНЛҮҮР

Амьдрал танд хангалттай бэлэг өгч, хичээл, дадлага, туршлага суулгаж өгсөн болохоор одоо шийдвэр гаргах цаг иржээ. Өөрийнхөө бие даасан, амар амгалан байдлыг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн болоод сэтгэл зүйн хувьд та хэр хамгаалагдсан бэ гэдгээ бодож үзээрэй. Хэнийг ч гомдоолгүй, бүгдэд эрх тэгш хандсаар ирсэн та өөрийнхөө орхигдуулсан эсэхээ бодоорой. Энэ гэр бүл болоод хувийн харилцаанд ч хамаатай. Пүрэв гаригт ашиг орлогоо нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох зэргээр санхүүгийн таатай боломж гарч ирнэ.


ХИЛЭНЦ

Таны алтан үе эхэлж байна. Аравдугаар сарын 23-ны 01.27 цагаас эхлэн хилэнцийн орд эхэлдэг. Тиймээс айсуй хэдэн долоо хоногийн хугацаанд та эрч хүчтэй, эрэмгийн зоригтой, үргэлж анхаарлын төвд байх болно. Олон нийтийн дунд та од мэт л гялалзах учиртай. Гэхдээ эргэн тойрныхоо таагүй хүмүүсээс зайгаа барьж, өөрийгөө хамгаалахаа мартаж болохгүй. Тушаал дэвшиж магадгүй.


НУМ

Шантрах, бууж өгөх, хууран мэхлэлт гээд таагүй үйл явдлууд таныг тойрон эргэлдэх бололтой. Ямар нэг гадаад зүйлсээс сэтгэл санааны байдал шууд хамааралтай мэт санагдаж, өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй. Пүрэв гаригт таныг урагш түлхэх, хүсэл тэмүүллийг тань өдөөх онцгой үйл явдал тохионо. 


МАТАР

Таны арайхийн мацаж, авирч гарсан уулын оргил дээр та зөвхөн ганцаараа оршихгүй гэдгийг санаарай. Таны хань нөхөр, хамтрагч, анд найзууд чинь тантай үргэлж цуг байх болно. Бусдыг өөрөөсөө түлхэх хэрэггүй. Ажил хэрэгтээ анхаарлаа төвлөрүүлсэн, завгүй өдрүүд таныг хүлээж байна. Гэхдээ гэртээ хариад “гэрийн даалгавар”-аа орхигдуулж болохгүй. 


ХУМХ

Ямар байдлаар таны оролцоо орсон, эсвэл хөрөнгө оруулсан зүйлс тань үр өгөөжөө өгөх болно. Хэрэв та ур чадвар, авьяасаараа бусдад танигдахын төлөө хүсэж, тэмүүлж, хөдөлмөрлөж ирсэн бол энэ цаг хугацааг бүү алдаарай. Том зорилгодоо хүрэхэд хэдхэн алхмын наана иржээ. Амьдралынхаа гол дүр нь болох завшааныг алдалгүй, өөрт байгаа бүхнээ дайчлан хичээгээрэй. Санхүүгийн тал дээр хянамгай байж, эрүүл мэнддээ анхаар.


ЗАГАС

Эрэл хайгуул хийхээ хэзээ ч бүү орхи. Өөдрөг үзэл, эр зоригт тулгуурлаад сонирхолтой, солиотой ч гэмээр амьдралаас татгалзах хэрэггүй. Энэ л таныг хөглөх болно. Томоохон төлөвлөгөө, зорьсон ажил хэрэг бүтээхэд пүрэв гариг тохиромжтой. Сэтгэл санаа өөдрөг сайхан байх тул хүмүүсийн харилцаа, албан уулзалт, чухал гэрээ хэлэлцээрт та өөртөө давуу байдал үүсгэж чадна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл