8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-10-23 08:54:39

09:00 цагаас

Отгонтэнгэр ууланд авираад буцахдаа цасан нурангид өртөж, алга болсон иргэдийг эрэх ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлнэ. Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд хурал болно. Харилцах утас: 99007969, 99249813

Хавдар судлалын үндэсний төвийн шинэ өргөтгөлийн гадна талбайг тохижуулан, ашиглалтад оруулна.Гадна талбайг хүлээн авах ёслол үдээс өмнө болно. Нээлтэд УБ хотын захирагч, нийслэлийн засаг дарга С.Батболд, ЭМЯ-ны удирдлага болон албаны хүмүүс оролцоно. Холбогдох утас- 99063902

13.00 цагаас

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн II байрны ТВ зааланд "Хотын соёл" аяны нээлт болно. Аяныг ШУТИС-ийн захиргаа, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд I курст элсэн суралцаж буй 2000 гаруй оюутнууд хамрагдах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 99190213 дугаараас лавлаж болно.

14:00 цагаас

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээ эхэлнэ. Багш, эмч нарын цалинг жагсаал цуглаанаар биш хэлэлцэж, ойлголцох замаар шийдэх боломжийг энэ хэлэлцээ олгох юм. Хэлэлцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болно. 91915340,88844482

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл