8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Хэрвээ би худлаа ярьж байвал энэ чинь худлаа гээд босож ирээд хэл

2017-10-23 09:31:00

Шүүх хуралд Булганыг оролцуулаагүй атлаа түүний хэлсэн ганц зургаар яагаад шийтгэл оногдуулдаг юм


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал,
1.Эрүү, Зөрчлийн хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс цагдаагийн албан хаагчид байгаа. Энэ хуулийн давуу тал, сөрөг тал юу байна вэ. Энэ чиглэлээр нарийн сайн судалгаа гаргаж, засч залруулах санал байвал яаралтай өгөх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж танилцуул.


2.Намайг явснаас хойш 5 жилд янз бүрийн л юм боллоо. Төвөгтэй нөхцөлд ажиллах шиг боллоо. Шинэ хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, мөн чанараар хэрэгжүүлэх хэрэгтэй.


3.Удирдлагуудын харьцаанаас шалтгаалж, яам, цагдаагийн байгууллагын харилцаа төвөгтэй байдалд орсон гэж дуулдсан. Өнөөдрөөс эхлээд ийм асуудал огт байж болохгүй шүү. Сайд нь сайдаараа, яам нь яамаараа, цагдаа нь цагдаагаараа байна. Хуулийн хүрээнд яамнаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана аа. Эс тэгвээс хариуцлага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бүгд сайдын өмнө, сайд Засгийн газрын өмнө, Засгийн газар, УИХ-д ажлаа хариуцаж, хамгаална. Энэ бол хүний харилцаа. Таалагддаг, таалагддаггүйгээс шалтгаалахгүй.


4.Монголын ард түмний анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн шийдвэрлэлттэй холбоотой хэрэг байна. Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа гол шалтгаан энэ. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ.
Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй ханддагаа таслан зогсоо. Шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч болоод байгаа Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж, худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. 2007 онд Эрдэнэтэд хүний амь нас хохирсон хэргийг ч мөн хүлээсэн байдаг. Энэ бас л худлаа байсан. 2007 онд Эрдэнэтэд нэг айлын 4 хүн гэртээ шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг шалгаад цахилгаанаас үүдэлтэй хэрэг гэж цагдаагийнхан үзсэн. Гэтэл сүүлд нь Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Энэ юмныхаа талаар танилцуулга өг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хуулийн мэргэжилтэй байтугай, жирийн хүн яриад сууж байна. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртлөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг.


Хэрвээ би худлаа ярьж байвал энэ чинь худлаа гээд босож ирээд хэл. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Бид эцэг эхтэй, ах дүүтэй монгол хүмүүс. Цагдаагийн хуулийнхны хатуу сэтгэлээс гадна хүний нинжин сэтгэл байх ёстой шүү дээ.

 
Хилс шийтгүүлчихсэн юм бол ар, гэрт нь өчнөөн хүн дээлтэйгээ хатаж байна шүү дээ. Өрөвдөх сэтгэл гэж зүйл байх ёстой биз дээ.75 настай хоёр чавганц нэг нь Эрдэнэтэд нөгөөх нь Дундговьд байна. Хоёр гэр бүлийн амьдрал бүтэн сүйрлээ. Цагдаа, хуулийнхан ийм хэрцгий байж болох уу. Захиалагч гэж үнэхээр байдаг юм бол нийтэд зарлацгаа. Байхгүй юм бол гаргасан алдаагаа зас. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна. 
Сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр надад гаргаж өг. 


5. Улс төрийн тэмцэл дагасан аливаа үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага огт оролцож болохгүй. Нэг хүнийг огцруулах асуудал яригдахад өглөө нь нөгөө хоёр хүний нэгэнтэй нь холбоотой хэвлэлийнн хурал хийж байдаг. Ингэж огт болохгүй. Улс төр, улстөрчдийн даалгавар та нар падлийгүй. Гүйцэтгэх ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Эрүүгийн хэрэг дээрээ л гүйцэтгэх ажлаа хуулийн дагуу хийцгээ. 


6.Наанадаж 60 тэрбумын эцсийн үнэнийг Монголын ард түмэнд хэлэх хэрэгтэй. Сүүлд нь хэлэхэд цагдаагийн байгууллагын сахилга хариуцлага ямар байна вэ. Дүүрэг, нийслэл, аймгийн хэмжээнд удирдлагын түвшний томилгооны асуудлыг түр зогсоо. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын боловсон хүчний томилгоо хэтэрхий их хийгдсэн. Улстөрчдийн захиалгаар томилгоо хийдэг байдлаа одоо болио. УИХ-ын гишүүн нь гишүүний, сайд нь сайдынхаа, цагдаа нь цагдаагийнхаа ажлыг хийдэг бай гэсэн үүрэг даалгаврыг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Санал
Энэ хэргийг дэлгэ илрүүл ард түмэн хүлээж байна Дэмжиж байна Бүү няц. Заавал буруутныг захиалагчийг олж нээ
2017/10/24 66.181.191.243
Цнд
Хэрвээ. Нямдоржийн санаснаар хэрэг эргэвэл яах вэ энэ эсрэг пост илгээгсэд ээ. Хэргийн захиалагчаас гадна энэ хэргийг шийдвэрлэсэн хууль хүчнийхэнд асар их но байгааг (захиалгаар ) хэлээд бн шүү дээ.
2017/10/24 66.181.160.38
иргэн
зөв шүү.өөрийнхөөрөө л бай.дэмжиж байна.
2017/10/23 202.9.42.73
Зочин
би хэлье. чи 4 удаа хуулийн салбарт ажиллалаа. Зоригийн хэргийг сонгуулиар л нэг дуурсана. илрүүлэх нь битгий хэл үнэртээгүй яваа биздээ. чамд илрүүлэхгүй байх сонирхол байгаа чинь илт.
2017/10/23 212.21.66.6
zochin
TUHAIN ENE NEG YUM CHINI OOROO DO YAMNII SAID BSAN BIZ DE GENET SERJ BNA U YUY BOLJ BNA AA
2017/10/23 122.201.22.202
Зочин
энэ амьсгаа үхтэлээ айж байнаа. өөрийн хэсэг хэргүүд нь илрэх гээд. тэгээд удирдлага хоорондын харилцаа төвөгтэй болсон гэнэ. зүгээр дарамтлаж байгаад өөрийгөө хамгаалах нь дээ
2017/10/23 192.160.102.169
НЯМДОРЖ БУЛГАН БАТҮҮЛ МАН-ЫНХАН БҮГД ЗАХИАЛАГЧИД
НААД БУЛГАНЫГ ЧИНЬ НЯМДОРЖ ХИЛ ДАВУУЛЖ ЗУГТААЛГАСАН ГЭЭ БИЗДЭЭ. НОВШИЙН АЛУУРЧИДТАЙ НИЙЛЖ НӨХРӨӨ АЛСАН ЭНЭ ХҮҮХЭН НЯМДОРЖТОЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ? НЭЭРЭЭ БААХАН АСУУЛТ Л ГАРЧ ИРЖ БАЙНАДАА.
2017/10/23 212.21.66.6
шоүгоо зогсоо
илэрсэн хэрэгшүүдээ залхаж байна шүү
2017/10/23 192.160.102.170
Монгол
Энэ хазгай хэлт дүрвэд Нямдорж худлаа өөрийгөө магтахаас хэтрэхгүй дээр, хуурамч шудрага царайлсан этгээд шүүрдэж. Өнгөрсөн 20 жилд бүх эрх мэдэл нь байсан шүүрдэж хийхгүй яасан юм,
2017/10/23 202.21.106.126
ӨӨӨӨӨ
ЗААА ЭНЭ НЯМДОРЖ ОДОО ХЭДЭН ЖИЛ ХУДЛАА УЛС ТӨР ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛВОО. ЭНЭ ЯАЖ ЗАРЛАЖ ЧАДАХ ЮМ ХУДЛАА ШДЭЭ. ХЭРГИЙН ГОЛ ЗАХИАЛАГЧ НЬ БАГАБАНДИ БОЛООД БАЙХАД ЭНЭ АЙГААД ҮНЭНДЭЭ Л ЧАДАХГҮЙ ХУДЛАА
2017/10/23 142.44.166.241
Zorig
Urid ni ene hund bolomj ih baisan odoo yagaad iim surhii changa yaridag boloo ve eeljit show ni biz dee
2017/10/23 112.72.12.66
zochin
ajlaa iig naad hun chin,yagaad buruu ttish ni handuulah geed,shudraga uneniig oloh geheer hudlaa yum yarij bichihee bolimoor yumaa,ene hund itgej bgaa shuu
2017/10/23 202.179.26.34
NAYMDORJ BULGANIIG HIL DAWUULSAN
TSORIIN GANTS GER CH GEH SHIG BULGAN CHIN GERCH BISH GEJ PROKUROR HELJ BAISAN SANAGDAHIIN. NAAD BALAI AWGAI CHIN HARIN NOTOI SHUU. AYAGUI BOL DARAAGIIN EELJIND ENE NYAMDORJTOI HAMT ACHIGDAH BHDAA
2017/10/23 193.90.12.119
hehe
bishuu. naad nyamdorj chin yaagaad ene aluurchdiin ar geriig bain bain omoorood bgaa yum be? ene hun zahialagch nariin tald uilchleed bgaa yum bish bizdee? ergelzeeg min tailj ogoh buyantai hun bnuu
2017/10/23 23.129.64.11
hehe
omno n tsagdaa nar shalgaad yamar ch ur dund hureegui yum bishuu, eshul zoriud hergiig sunjruulah ajillagaa yawagsan bh harin ene tanuuliinhan chin orood bujignuulaad ene hergiig ilruulchihsen yum
2017/10/23 23.129.64.11
hehe
bi huwidaa ene hereg chin tur niigmiin zutgeltnii amind hureh geed tagnuuliin haryalliin hereg gej sonsson, bas hun aminii hereg tul tsagdaa tagnuul niilj shalgaj bgaa gesen
2017/10/23 23.129.64.11
hehe
za neg zuil hemeer sanagdaw. ene uurguudees 4 deh uureg n arai bish uureg bnaa. bas mash ih ergelzee hardlaga toruulew. ene hun ene hergiin talaar denduu ih medeeleltei bgaa n haragdaj bn sonin bn
2017/10/23 23.129.64.11
hudalch nyamdorj
ene hunii yaria neg hudlaa tsaanaa mash tom zhialgatai uls turiin hergiig zahialgaar l untraah geed ajillaj ehelj bgaa haragdaad bgaam daa
2017/10/23 18.85.22.204
я
Зөв юм яриад эхлэнгүүт л зөрүүлээд өөрийг нь доромжлоод байх юм. Энэ л гэмтнүүдийн дайралтын эхлэл байхдаа. Хэн ч үнэмшихгүй байдлаар хэргийг таслаж, гэмгүй хүмүүсийн эрхийг хаслаа гэж боддог
2017/10/23 202.9.43.230
Mongol
Olon jil huiliin chigleleer buh nasaaraa ajillsan hun de hartsnaas ni busarmag zuil biltaj amjihgui bhoo
2017/10/23 66.181.160.96
Mongol
Zuv demjij bna sain ajillaarai
2017/10/23 66.181.160.96
Togtokh
Нямдорж гарч ирэхээр Монголын хуулийн орчин сайжарч, иргэд тайван амьдрах боломжтой болдог. Центрпоинтын хэрэгээр Нямка монголын гэмт булэглэлийг нам дарж байсан. Жинхэнэ торийн хар хун дээ!!!
2017/10/23 27.123.212.135
Баатар
Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчид болон алуурчид нь Нямдоржийн заавраар замхарч алга болох юм байна. Энэ Эрдэнэтээс хулгайлсан 2,5 тербум төгрөгөө хэзээ төлөх гээд байгаа юм бол
2017/10/23 202.9.40.146
ИРГЭН
ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЯАСАН Ч ИХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЮМ ХЭН НЬ НЯМДОРЖИД МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨД БАЙДАГ ЮМ СОНИН ЮМ ӨӨ
2017/10/23 78.109.23.1
Жамбаа
Дэмжиж байна шударга хүн бүр дэмжинэ хулгайч алуурчдын хамсаатан эсвэл юу бичиж байгаагаа ч мэдэхгүй мал дэмжихгүй байх
2017/10/23 202.9.41.186
zochin
onts ingemeer yum daa
2017/10/23 182.160.36.231
хннннн
Амгаланбаатар гээ алуурчны талаар ямар их мэдээлэлтэй хүн бээ. Ингэхээр л энэ Нямдорж нэг л сонин байгаа юм даа
2017/10/23 192.160.102.168