8o
Улаанбаатар хот
mobile menu

140 мянга гаруй өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

2017-11-04 14:21:00

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралт нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон.

Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм.

Улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл