8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гангаамаа: Нэг олсонд яах гэж ийм олуулаа явав аа, харамсаж байна

2017-10-23 12:04:00

Улсын онцгой комиссын хуралд МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа оролцлоо. хуралд МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа  хэлэхдээ “Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй байгаа. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр. Эрсдлийн байдлыг үзэхэд тэд маань хоёр хоночихлоо. 10 дугаар сарын сүүл болсон байна. Цаг агаар маш их хүйтэрсэн байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол тэд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа болохоор маш их хүндрэл үүссэн байгаа болов уу. Би яг нөхцөл байдал дээр очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна.  Цас нурахыг тэр болгон урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ өдийд цас нурах үе мөн үү гэвэл мөн. Би нэг л юманд харамсаж байна. Яах гэж тэгж олуулаа нэг олсонд орж, энэ үед явсан юм бол доо гэдэгт харамсаж байна. Амьд байвал тэднийг яаралтай аврах хэрэгтэй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж хэлж байгаа ч цас нурсан тохиолдолд хэрвээ амьд мэнд үлдсэн хүн байвал хэн нэгэн нь бусдадаа туслах боломжтой байж болно. Гэхдээ бууж байх үед осол гарсан болохоор өмссөн хувцас, жижиг үүргэвчтэйгээ, ус байвал уугаад дуусгачихсан. Хүнс байвал идээд дуусгасан байгаа. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ум маани бадми хум Уул усаа шүтэж сүсэглэж байгаарай
2017/10/23 139.5.216.236
Зочиб
Энэ туршлагатай уулчиднь сайн хэлж зааж сургахаа яадгийм
2017/10/23 66.181.188.221
Эх оны хүү хилчин
Одоо боль боль ер нь шүтлэгтэй хархануудын оройд гутлын мөо бзү гарга орой ядахадаа цэвэр байг нэгийгээ ална хүчиндэнэ авто ослоор ихэнх гь явна бас уул усанд яг үнэндээ өвчинөөр бага үрэгдэж байгаа ш
2017/10/23 66.181.160.34
zochin
лаг болох гэж авирдаггүй байх аа, харин нэг авирчихвал донтдог юм шигээ
2017/10/23 203.91.119.102
иргэн
Шүтээнтэй хайрханд хамаагүй авирч болдоггүй бхаа, аюултай юм болжээ
2017/10/23 202.21.117.42
Ss
Manaihan er ni ih daldaganuur yumaa neg lag hun boloh gej uursdiiguu reklamdahbgej uuland garahiin
2017/10/23 95.59.83.49