8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэнэ

2017-10-23 12:20:02

Дөрөв настай охиноо хүчирхийлж, улмаар амийг нь хөнөөсөн эл хэрэгт Г.Маралмаа, Т.Цогт нарт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял ногдуулаад байгаа юм.Өнгөрсөн нэгдүгээрс сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Эл хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тэгвэл тус хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэх гэж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ баасан гариг /2017.10.27/-д хянан хэлэлцэхээр товлон зарласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төрийнхөнд
шалгасан хэрэг нь нэг гүйцэд боловсрогдсон чинээндээ тултал ажлаа хийхээ бүр больжээ. Төрийн ажил сүүлийн 25 жилд нэг иймэрхүү л хэмжээнд очиж дээ.Эргэж буцсан худлаа мэдэгдэл гаргасан шоу маягтай л..
2017/10/23 202.21.117.122
Зочин
2000-аад оны үед байсан шүүгч Тунгалаг, Цэцэгээ, Дашдорж нар бол яг тийм хүмүүс байсан даа
2017/10/23 119.40.103.34