8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ шуурхай мэдээлэл хийнэ

2017-10-23 15:05:35

Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа билээ. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэлсэн. Тодруулбал Улсын Онцгой комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд эхний гурван хүний цогцос олдсон тухай мэдээлсэн бол МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна. Тэгвэл дөнгөж сая Онцгой байдлын газрынхан шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Хурал 15 цагаас Онцгой байдлын Ерөнхий газарт болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment