8o
Улаанбаатар хот
mobile menu

“Отгонтэнгэр”-оос зургаан хүний цогцос олдсон талаар мэдээ ирүүлжээ

2017-10-23 15:10:00

Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл гарч эрлийн баг шуурхай ажиллаж байгаа.  Эрлийн баг шуурхай ажиллаж, 3 уулчны цогцосыг олсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал Улсын Онцгой комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд эхний гурван хүний цогцос олдсон тухай мэдээлсэн бол МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна. Тус мэдээллийг Аймгийн онцгой комиссийн гишүүн утсаар мэдээлжээ. Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газараас албан ёсны мэдээлэл өгөх үүднээс яг одоо хэвлэлийн бага хурал хийх гэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
Altai tavan bogd ruu garahad zubshuurul avj gardag bolson bna lee otgon tenger uulruu avirah gej baigaa humuus onttsgoi baidal aimgaasaa zuvshuurul avdag baih heregtei
2017/10/23 95.59.83.49