7o
Улаанбаатар хот
mobile menu

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын хүлээлгэж өгсөн орон гэргүй иргэдийг “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д шилжүүлнэ

2016-01-18 09:16:00

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/29  дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар ажиллаж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хүлээлгэж өгсөн, тус төвд нийгэмшиж байгаа иргэдийг 2016 оны 01 дүгээр сард багтаан “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д хүргүүлэхийг тус ажиллах хэсэгт даалгалаа.  Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 650.000 төгрөгийг Нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэгдлээ. Мөн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүлээж авсан иргэдийг хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгэмд бие даан амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэх үйл явцад туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
stream tv shows for free
hello!,I really like your writing so a lot! percentage we be in contact extra approximately your post on AOL? I need a specialist on this space to resolve my problem. May be that's you! Looking forward to peer you. watch college football online espn http
2016/02/14 103.17.108.42
espn game online
What i don't realize is if truth be told how you are now not really much more well-preferred than you might be right now. You are very intelligent. You recognize thus significantly on the subject of this topic, produced me personally imagine it from so ma
2016/02/14 103.17.108.42
free streaming tv online
Useful info. Lucky me I found your site by chance, and I am stunned why this twist of fate did not took place earlier! I bookmarked it. <a href= http://espn_sp0rts.wbarcelonainsiders.com >espn sp0rts </a> <a href= http://watch_espn_football_live_free.ho
2016/02/14 103.17.108.42
espn free live stream hd
I am no longer certain where you're getting your information, however great topic. I must spend some time finding out more or understanding more. Thank you for great information I used to be searching for this info for my mission. <a href= http://streami
2016/02/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment