Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 17 иргэн ор сураггүй алга болсон харамсалтай хэрэг гарсан. Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 10 уулчны цогцосыг олоод байгаа билээ. Өнөөдөр эрлийн үйл ажиллагаа үргэлжилнэ. Анх 27 хүн авиралт хийсэн гэсэн мэдээлэл гарсан ч хэн хэн гэдэг хүмүүс явсан нь тодорхойгүй байгаа. Эсэнд мэнд уулнаас бууж ирсэн иргэдийн нэрстай танилцана уу.
Эсэн мэнд бууж ирсэн уулчдын нэрс ил болжээ
2017-10-24 08:14:25