8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-10-24 08:21:22

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: 
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН талаар мэдээлэл өгч мэтгэлцэнэ. Туушин Бэст Вестерн Примьер зочид буудлын Соёмбо танхимд

09:30 цагт: АШУҮИС-ийн 603 тоотод нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй шүдний эмч нарт "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах нь" сэдэвт сургалт зохион байгуулна.

09:30 цагт: Мэргэжлийн боловсролын салбарын оюутнууд жендэрийн эрх тэгш байдал, тулгамдсан асуудлуудын талаар дэвшүүлж буй санал санаачилгаа танилцуулна. ХНХЯ-ны 10 давхарын хурлын танхимд
 
10:00 цагт: ХНХ-ын сайд С.Чинзориг Дэлхийн ур чадвар тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзана.
 
10:00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд Монголын бизнесийн орчны судалгааны дүнг танилцуулах уулзалт болно.

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана.

14:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ. Хэлэлцээр ХНХЯ-ны хурлын танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл