Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг өмнөд хөршид болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилт гаргалаа. БНХАУ-д 10 дугаар сарын 20-22-нд "China Hangzhou international-2017" хэмээх бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид өрсөлдсөнөөс ийнхүү ДАШТ-ий гурван алтан медальт, Азийн аварга Г.Угалзцэцэг алтан медалийн эзэн болж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулав.
Тэрбээр саяхан эх орондоо болсон ДАШТ-ээс дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа хүртсэн билээ.
Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг өмнөд хөршид алтан медаль хүртэв
2017-10-24 09:08:21