8o
Улаанбаатар хот
mobile menu

Аврагчид 14 иргэний цогцсыг олоод байна

2017-10-24 11:58:00

2017-10-24 11:38

Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон байна. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон байна. 

Хэргийн газрыг хамгаалалтад авч, цогцсыг таниулах ажиллагаа хийгдэж байна

2017-10-24 09:38

Отгонтэнгэр хайрханд авиралт хийж яваад осолдсон уулчдын талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өглөө. 
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн хэлэхдээ “Хамтдаа алхацгаая", "Хоризон" нэртэй уулчдын клубуудын хамтарсан, Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах "Отгонтэнгэр хайрхан"-д авиралт хийхээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос гарч, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт авиралт хийж, буцаж буух явцдаа цасан нурангид өртөж, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд 10 иргэн эсэн мэнд бууж ирсэн, 17 иргэн сураггүй алга болсон байна.
Тус мэдээллийн дагуу Завхан аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16.50 цагт ослын газар луу хөдөлж уулнаас бууж ирсэн гэх 10 хүнтэй уулзан тайлбар мэдүүлэг авч Завхан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын 67 алба хаагчийн хамт тухайн газарт эрэн хайх ажиллагаанд хамтран оролцож байна.
Өчигдөр 7 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 10 иргэний цогцсыг хайрханы зүүн урд тал далайн түвшнөөс дээш 3200-3450 метрийн өндөрт байрлах эгц хадан хясаа орчмоос олсон. Цагдаагийн алба хаагчдаас хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг-шалгалт хийж, шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах, цогцсыг таниулах ажиллагаа хийгдэж байна.
Осол болсон газарт цагдаагийн байгууллагын 50 гаруй алба хаагч чиг үүргийн дагуу ажиллаж, алба хаагчдыг газар дээр нь Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр биечлэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Мөн нэмэгдлээр Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдыг татан ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hhh
Tenegthee bolio... dogshin ntr ghees iluu ayulgui ajillagaa chuhal shde hairn hunii ami yrj bhd dogshin uul emegtei hungd tngted bn
2017/10/24 27.123.214.89
Zochin
Aihtar dogshin uuland emegtei hun.hprmoid ni.ochdogui gazar yos ulamjlal hairhanaa ul hundetgej garch yavaad haramsaltaigaar amia aldje. Yos zanshil hairhnaa deedleed uldsen bol ene emegteichuud amid
2017/10/24 27.123.214.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment