8o
Улаанбаатар хот
mobile menu

7 уулчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2017-10-24 09:22:25

Завхан аймгийн Отгон сумын “Отгонтэнгэр” хайрханд 17 иргэн ор сураггүй алга болсон харамсалтай хэрэг гарсан. Улмаар арван иргэнийг нас барсан байдалтайгаар олсон юм. Тодруулбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг өчигдөр 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олсоноо мэдээлсэн юм.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгажээ.

Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:00 цагт Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүд бууж, өнөөдөр өглөө 06:00 цагийн үед эрэн хайх ажиллагааг эрт үргэлжлүүлжээ. Одоо ажиллагааг үргэлжилж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment